Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаа маргааш өглөө 06:00 цагт дуусна. Ингэснээр Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжих бөгөөд дугаарын хязгаарлалтад өмнөх шигээ үйлчилнэ гэдгийг мэдээллээ.
Тодруулбал,
- Даваа гарагт 1, 6
- Мягмар 2, 7
- Лхагва 3, 8
- Пүрэв 4, 9
- Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй юм.