Өнөөдөр өглөө 06:00 цагаас эхлэн нийслэлд хатуу хөл хориог цуцалсан. Харин дараах хоёр дүүргийн найман хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу ирэхээр хөл хориог цуцлах юм. Тиймээс тус байршлуудад амьдардаг иргэд өнөөдөр ажилдаа явахгүй аж. Ташрамд өгүүлэхэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 12 хоногийн хугацаанд нийслэлийн 9 дүүргийн 442,303 өрхийг хамруулжээ.
Б.Баатар