“Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалт өнөөдөр эхэлнэ., БНЭУ-д үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакцинаас 150 мянган тунг манай улс өчигдөр хүлээн авсан бөгөөд энэхүү вакцины эхний тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:40 цагт хийлгэснээр вакцинжуулалт улс даяар албан ёсоор эхлэх юм.
Өнөөдөр эхлэх вакцинжуулалтад эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг хамруулна. Тэдгээрийн жагсаалтыг гаргаад байгаа ба эрүүл мэндийн салбарт 50 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажилладаг гэсэн статистик мэдээлэл бий.
У.Тэргэл
Сэтгэгдэл (6)