Олны нэрлэж заншсанаар Шилэн Цогоо буюу иргэн Б.Цогтгэрэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шагнажээ. Тодруулбал түүнийг шилэн данс, төсөв тендерийн хууль бус үйлдлийг илчилж, Монгол Улсын зах зээлд өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалж, шударга ёс тогтоох үйлсэд оруулсан хувь хэмээн үнэлж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Хүндэт тэмдэг"-ээр шагнасан байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)