Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны хоёрдугаар сарын 23-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, явуулын лабораториудад нийт 26058 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Улаанбаатарт 32 тохиолдол бүртгэгдсэн. Есөн тохиолдол нь "Нэг хаалга нэг шинжилгээ"-нээс илэрсэн. Ингээд уг арга хэмжээний хүрээнд нийт 131 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 59 тохиолдол нь анхдагч шинжилгээгээр харин 72 тохиолдол нь тэдний гэр бүл, ойр дотны хүнээс илэрсэн.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 1914 болсон байна. Улсын хэмжээнд 2755 батлагдсан тохиолдол бүртгэгдсний 2070 нь эдгэрчээ. Одоо 670 хүн эмчлэгдэж байна. Эднээс долоон хүн маш хүнд, хүндэвтэр 69 хүн байгаа.
Б.Баатар