Коронавирусний үеийн боловсролын салбарын нөхцөл байдал болон теле, цахим хичээлийн үр дүнгийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ хичээлийн жилд нийслэлд 2-5 настнуудын 76 хувь буюу 111.572 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. 2020 онд нийт 15 долоо хоногийн хугацаанд сурагчид теле хэлбэрээр хичээлээ үзсэн.
Үүнээс сурагчдын 88-89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байгаа тухай судалгаа гарсан.
Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн 80 хувь нь теле хичээлээ үзэж байна. Теле хичээлдээ хамрагдаагүй цэцэрлэгийн насныхны 10 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар теле хичээлээ үзэж чадаагүй бол 42 хувь нь тасалсан байна" гэлээ.
А.Сүх