Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат "ЭЕШ-ын шалгалтын бүртгэл дөрөвдүгэр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дахин явагдахгүй. Энэ жил ЕБС-ийн XII ангийг төгсөж байгаа 35700 орчим сурагч байна. Мөн өмнөх жил төгссөн, ЭЕШ-д хамрагдах сонирхолтой 3500 орчим шалгуулагчил бүртгүүлдэг.
Нэг шалгалт 5800 төгрөг, батламж 700 төгрөгийн үнэтэй.
Монгол хэл, бичгийн шалгалтыг бүх шалгуулагчид өгнө. Тодорхой онооны шалгуур хангасны дараа ЭЕШ өгнө. ЭЕШ-ийг зургаадугаар сарын дундуур зохион явуулах бол Монгол хэлний шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)