Эрүүл мэндийн яамнаас коронаирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 25-нд нийт 30 хүнээс халдвар илэрлээ. Үүний 16 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний ойрын хавьтлаас бүртгэгдсэн бол бусад нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон давтан шинжилгээнээс илэрсэн.
Ингээд нийслэлд бүртгэгдсэн нийт тохиолдол 1989 боллоо.
Сүүлийн 24 цагийн дотор өөр газар халдвар илрээгүй. Улсын хэмжээнд кластер халдвар 2315 тохиолдол бүртгэгдсэн” гэлээ.
А.Сүх