Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Вакциныг судалгааны үр дүнгийн талаар ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл мэдээллээ.
Тэрбээр "Өнөдрийн байдлаар 260 гаруй вакцин хөгжүүлэлтийн шатан дээрээ явж байна. Үүнээс зургаан вакцин гурав, дөрөвдүгээр шатныхаа судалгааг давсан.
Сүүлд хийсэн судалгаагаар Пфайзерын вакцин тариулсны дараа эмнэлэгт хэвтэгсдийн тоо 85 хувиар буурсан бол Астразенека вакцин хийлгэсний дараа 94 хувиар буурсан үр дүн гарчээ
Дэлхий дахинд өдөрт 6.2-6.5 сая хүн вакцин хийлгэж байна. Нэгдүгэр сарын 21-ээс хойш халдварын тохиолдол тцштай буурч байгаа бөгөөд вакцинжуулалт эхэлсэн орнуудад халдварын тархалт огцом буурч байна. Мөн эрчимт эмчилгээнд хэвтэгсдийн тоо буурч байгаа сайхан мэдээтэй байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)