Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар 41 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэлд 40 тохиолдол илэрлээ. Мөн Алтанбулаг боомтоор татан авсан иргэдээс нэг тохиолдол илэрлээ.
Ингээд улсын хэмжээнд халдварын тохиолдол 2907 боллоо.
Мөн өчигдөр 66 хүн эмнэлгээс эдгэрч гарлаа. Иргэддээ уриалахад тохиолдлын тоо буурахгүй байгаа учраас халдвар хамгааллын дэглэмэж сайтар мөрдөхийг анхаарууллаа.
А.Сүх
Сэтгэгдэл (3)