Манай улс эхний ээлжинд эрүүл мэндийн салбарт ажиллагсдаа вакцинд хамруулж буй. Өнөөдрийн байдлаар 7460 хүнийг дархлаажуулаад байна. Зорилтот бүлгийнхээ 11 гаруй хувийг хамруулжээ. Үүний 21.5 хувьд нь толгой өвдөх, халуурах, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрчээ.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Иргэд вакцин хийлгэхээсээ өмнө тухайн вакциныхаа талаар сайн мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ингэхдээ сүүлийн 1 сар вакцинд хамрагдаагүй байх, архи, тамхи, сэтгэцэд нөлөөт эм хэрэглэхгүй байх, дулаан хувцаслах.
Вакцин хийлгэсний дараа 3 хоног ус хүргэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Аюул холдоогүй байна шүү. Вакцин хийлгэлээ ч халдвар авах, бусдад тараах эрсдэлтэй байна. Тиймээс хүн бүр анхааралтай байж, халдвар хамгааллын дэглэмээ барих, олон хүн цугласан газар очихгүй байх хэрэгтэй" гэлээ.
А.Сүх