Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2021 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3 дугаар сарын 2, 3-нд уулархаг нутгаар, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-4-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 4, 5-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.