Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Энэ сарын 2-нд 11905 хүнд шинжилгээ хийснээс 45 тохиолдол илэрлээ. Эдгээр нь бүгд нийслэлд бүртгэгдсэн. Ингээд нийслэлд халдварын тохиолдол 2107 боллоо.
Сүүлийн үед гутлын цех, үйлдвэр, худалдааны төвүүдэд халдвар голомтлон тархаж байна.
Хамт олны дотор халдвар голомтлон гарах байдал ажиглагдаж байна. Тиймээс нэг газар ажиллаж байгаа хүмүүс маскаа сайн зүүх, агаар сэлгэлт хийх, халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)