“Алтан бөмбөрцөг” наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Нью-Йорк, Беверли-Хиллз хотод нэгэн зэрэг эхэллээ. Кино урлаг, телевизийн салбарынханд олгодог нэр хүндтэй уг шагналыг гардуулах ёслол цар тахлын улмаас энэ жилийн хувьд цахимаар явж байгаа юм. Кино урлаг, телевизийн салбарын 20 төрөлд уг шагналыг олгодог ба арга хэмжээг жүжигчин Тина Фей, Эми Полер нар хөтлөн явуулж байна.
Энэ жилийн хувьд Сесиль де Миллийн нэрэмжит шагналыг Оскарын дөрвөн удаагийн шагналтан, 83 настай Америкийн жүжигчин Жейн Фонд, Кэрол Бернеттийн нэрэмжит шагналыг “Emmy”-гийн зургаан удаагийн шагналтан 98 настай зохиолч, найруулагч, продюсер Норман Лир хүртэх нь тодорхой болжээ.
У.Тэргэл