Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Сүүлийн өдрүүдэд дэлхий нийтэд халдвар буурах хандлагатай байсан ч буцаад нэмэгдэж эхэллээ. Дэлхийн 100 гаруй орон дархлаажуулалт хийж байна. Энэ нь халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах, хүн амын дунд дархлаа үүсгэх юм.
Хэдийгээр вакцин үр дүнтэй байгаа ч дархлаажуулалтад хамрагдсан хүн тодорхой дэглэм барих шаардлагатай байна.
Албан байгууллага 2 цаг тутам 15-20 минут агаар сэлгэлт хийж, ажилчдыг нөөцөд оруулахыг зөвлөж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)