Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар зүрхний хагалгааг үнэ төлбөргүй болгож буй талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрөөс эхлэн өвчтөн харьяалал харгалзахгүй Эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглөдөг бол хүссэн эмнэлэгээрээ үйлчлүүлэх боломжтой болж байна. Мөн хавдрын дараах химийн эмчилгээний зардал болон хорт хавдрын эмчилгээний зардлыг төрөөс зун хувь даахаар болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Өөрийн өвчнийг үл тоон хагалгаандаа ороод хэдхэн хонгийн дараа цагаан халаадаа өмсөн хүүхдийн амийг аврах гээд зогсож байгаад баярлаж байна. Эмч бидний бахархал юм шүү” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)