Улсын Онцгой комисс болон Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 11-23-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоож, “Нэг хаалга-нэг шинжилгээ” –г эхлүүлснээр халдварын ерөнхийдөө хумьсан гэж үзсэн. Тиймээс дэглэмийг сулруулж, иргэд хэвийн амьдралдаа эргэн орсон билээ. Харин өнөөдрөөс хөдөө орон нутгийг зорих иргэдийг Улаанбаатар хотоос чөлөөтэй орж, гарах хөдөлгөөнийг нээж, хэвийн ажиллагаанд оруулж эхэлсэн юм.
Тэгвэл хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирж байгаа иргэд шинжилгээ өгөх шаардлагагүй, зөвхөн асуумж бөглөх хэрэгтэйг албаныхан мэдээлж байна. Харин Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм байна.
У.Тэргэл