Эрүүл мэндийн яамнаас коронавируний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг вакцинд 11120 хүн хамрагдаад байна. Вакцинд хамрагдсан иргэдийн 40 орчим хувьд нь вакцны дараах түгээмэл илрэх ёстой хариу урвалууд илэрсэн.
Вакцин хийлгэсэн хүмүүсийн дийлэнхэд нь халуурах, тарьсан ором дээр өвдөх, хавдах, толгой өвдөх, бие арзайх зэрэг томуугийн шинжтэй ижил шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрч байна.
Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг цахим санд бүртгэх ажил явагдаж байгаа. Энэ төрийн нэгдсэн системд бүртгэгдсэн бөгөөд батламжаа эндээс гаргаж авах боломжтой" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)