Цахим орчинд өчигдөр түгсэн "Аав зарна" гэсэн зарлал олон нийтийн анхаарлыг татсан. Энэхүү мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдэгдсэн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн.
Харин энэхүү зарлал нь "Гайхамшигт ертөнц" хэмээх нэртэй уран сайхны киноны гол санаа, сурталчилгаа байсныг уран бүтээлчид нь мэдээлэв. Киноны нээлт гуравдугаар сарын 15-нд болох аж.
Харин уран бүтээлчид хууль зөрчиж, олон нийтийг төөрөгдүүлж, бухимдуулсан сурталчилгаа явуулсан бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)