Эрүүл мэндийн яамнаас коронавирусний ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 19507 хүнд шинжилгээ хийснээс 44 тохиолдол илэрч, халдварын нийт тохиолдол 3076 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлын 21 нь өмнө нь гарсан голомтоос, 22 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн. Харин хоёр хүний голомтыг тогтоохоор ажиллаж байна.
Одоо уламжлалт баяр ёслолыг тэмдэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Энэ нь халдвар авах, тархах эрсдэлтэйг анхааруулж байна. Ялангуяа олон хүнтэй газраар явахдаа маскаа давхар зүүж болно. Мөн нэг өрөөнд олуулаа ажилладаг бол агаар сэлгэлт байнга хийхийг анхааруулж байна” гэлээ.
А.Сүх