Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотод 18 цэгээр өчигдөр 2000 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Нийт 13200 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Үүнд халдварын голомтод ажиллаж байгаа 9500 гаруй эмч мэргэжилтэн, мөн мэргэжлийн хяналт, онцгой, цагдаа зэрэг 2600 гаруй хүнийг хамруулсан.
Вакцинд хамрагдсаны дараа иргэдийн гар утсанд хоёр дахь тун вакцинаа хэзээ хийлгэх мэдээллийг хүргэж байгаа” гэлээ.
А.Сүх