Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нийслэлд хөл хорио тогтоосон байршлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шинээр илэрсэн халдвар дунд хаанаас авсан нь тодорхой бус гэдэг нь тусгаарлалтад байсан хүмүүстэй холбоотой ойрын болон дам хавьтлын ажиглалтад байсан хүмүүс гэсэн үг. Түүнээс биш нийгэмд иргэдийн дундаас илрээгүй.
Нийслэлд 17 байршилд хамгаалалт авч, ажиглалт хийж байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн II хороо VII, VIII байр, тус дүүргийн IV хороо “Гарден Сити” байрны 1301 байр, XV хороо “Рапид харш” VII байр, XXI хороо 481 байр, Баянгол дүүрэгт V хороо 113 дугаар байр, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хийморь” 13-74г байрны I орц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Кристал таун” 804 байрны IV орц, Баянзүрх дүүргийн II хороо 11 байрны нийтийн байранд, тус дүүргийн 12 дугаар хороо 82 дугаар байр, VIII хороо Цагдаагийн академийн 50а байр, Чингэлтэй дүүргийн II хороо 21 дүгээр байр, Сүхбаатар дүүргийн I хороонд хамгаалалт авсан" гэлээ.
А.Сүх