Завхан болон Увс аймагт гарсан тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.
Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн. Нэг нь нийслэлээс хоёрдугаар сарын 26-ны өдөр гараад 27-ны өдөр Завхан аймагт очсон хүн байсан. Улаанбаатар хотоос явахдаа халдвартай иргэний нэгдүгээр хавьтал гэдгээ мэдээгүй явсан.
Энн хүнийг явсны дараа буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр хамаатных нь хүн халдвар авсан.
Үүнтэй холбогдуулан хавьтал судлалын үйл ажиллагаа явуулж, тухайн хүнийг орон нутагт очиход нь түргэвчилсэн шинжилгээ авсан. Одоогийн байдлаар Завхан аймагт уг хүнтэй хамт явсан хоёр хүн болон гэр бүлийн ойрын хавьтлыг нийт 11 хүнийг тусгаарлалтад авсан.
Мөн хоёрдугаар сарын 25-нд Увс аймгаас ирсэн иргэнээс энэ сарын 2-нд халдвар батлагдсан.
Энэ хүн буяны ажилд явахаар ирэн байсан. Нийслэлд байгаа ойрын хавьтлуудыг бүгдийг илрүүлсэн. Өнөөдөр ойрын хавьтлаас илэрсэн 22 хүний 20 нь буяны ажилтай холбоотой нэг голомтоос илэрсэн. Увс аймагт ойрын болон дам хавьтлын 150 хүнийг тусгаарласан” гэлээ.
А.Сүх