Дэлхийн 110 гаруй улсад коронавирусний вакцинжуулалтын ажил үргэлжилж байна. Өдөрт 6.5-6.7 сая хүн вакцинд хамрагдаж байна. Эхний үр дүнгүүд зарим орнуудад гарч, хүнд өвчтөнгүүдийн тоо буурч байгаа аж.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Нийслэлийн хэмжээнд 20 цэгээр энэ сарын 4-ний өдрийн байдлаар 15432 хүнийг вакцинд хамрууллаа. Вакцинжуулалт эхэлсэн энэ хугацаанд 10148 эрүүл мэндийн ажилтан, бусад салбар хоорондын 3568 мэргэжилтнийг хамруулсан байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)