Коронавирусний халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед вакцинжуулалтыг шуурхайлах нь чухал байна. Тэгж байж л халдварыг хумьж, эрсдэлээс сэргийлж чадна. Нөгөөтэйгүүр, вакцин аль улсынхаас шалтгаалж үнэ нь өөр өөр.
ОХУ-ын “Спутник V” вакцин гэхэд нэг тун нь 10 ам.доллар. Монгол төгрөгт хөрвүүлбэл 30 мянга орчим. Гэтэл шинжилгээ авах оношлуур бүрийн үнэ 100 мянган төгрөг.
Өдөрт 10-20 мянган хүнээс оношлуураар шинжилгээ авч байгаа. Үүнээс бодоход зөвхөн оношлуурт гэхэд л өдөрт хэчнээн төгрөгийн зарлага гарч буйг харж болно. Тиймээс халдварыг хумьж, зарлагыг багасгах үүднээс вакцинжуулалтыг хүн амдаа яаралтай хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон ч, улсынхаа төсвийг бодсон ч энэ нь хамгийн үр дүнтэй арга болж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)