Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 6465 хүнд шинжилгээ хийснээс 36 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 3372 боллоо.
Мөн 177 хүн эдгэрсэн.
Шинээр халдвар авсан хүмүүсийн 33 нь нийслэлд бүртгэгдсэн бол гурав нь Төв аймагт бүртгэгджээ. Эдгээрийн найм нь хоёр дахь давтан шинжилгээгээр илэрсэн бөгөөд хоёр халдварын эх уурхайг хайж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)