Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний дарга Г.Цогтдэлгэр "Нийслэлийн хэмжээнд нийт 2512 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 1915 нь эдгэрээд байна. Батлагдсан тохиолдлуудыг орон зайн мэдээллийн системд байрлуулахаар НОК-ын дэргэд Орон зайн дүн шинжилгээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, халдвар авсан, нас барсан, батлагдсан тохиолдлууд дараагийн тохиолдлуудтай ямар хамааралтай эсэхийг бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд байрлуулах юм.
Энд үндэслэн өнгөрсөн хоёрдугаар сарын 22-оос гуравдугаар сарын 18-ны хооронд 538 тохиолдлын орон зайн байршлыг тодорхойлж, дараагийн тохиолдлын орон зайн нягтаршлыг тооцож үзсэн.
Энэ хүрээнд өндөр эрсдэл бүхий 47 хороодыг тодорхойлж гаргаж ирсэн.
Тухайн хороодод халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн үг" гэлээ.
А.Сүх