Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Гадаад ажиллах хүчний бодлого хариуцсан газрын дарга Ким Сон Жэ албаны бусад хүмүүсийн хамт зочилсон байна. Энэ үеэр тус төвийн дарга Д.Баярмандах Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллахаар хүлээж байгаа иргэдэд хэрэгтэй мэдээллийг асууж, тодруулсныг хүргэе.
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Гадаад ажиллах хүчний бодлого хариуцсан газрын дарга Ким Сон Жэ “Дэлхий дахинд төдийгүй манай улсад эрчимтэй тархаж байгаа цар тахлын нөхцөл хүндхэн байгаа энэ үед 16 улсын гэрээт ажилчдыг одоогоор хүлээн авах оломжгүй байна.
Олон улсын нислэгээ цуцалсан, хилийн хоригоо цуцлаагүй байгаа учраас чөлөөтэй зорчих боломжгүй байна. Тун удахгүй энэ байдал хэвийн болно гэж найдаж байна.
Дээрх 16 орны ажиллах хүчнээс Монгол иргэдийг түлхүү авах сонирхол их байдаг. Учир нь ажил олгогчдоос Монгол залуус хурдтай, хүчтэй байдаг гэдэг. 2021 онд Монголоос ажиллах хүч авах квотод өөрчлөлт ороогүй" гэлээ.
А.Сүх