УДЭТ-т “Анна Каренина” жүжиг үзсэн иргэд өнөөдрөөс шинжилгээнд хамрагдаж эхэлжээ. Театрын байранд шинжилгээг авч байгаа ба иргэд жүжиг үзсэн тасалбараа үзүүлэн дотогш нэвтэрч байгаа аж. Өглөөний байдлаар 70 гаруй хүн шинжилгээнд хамрагдсан ба дараалал их байгаагаас шинжилгээний цэгийг нэмэхээр болсон байна.
УДЭТ-т жүжиг үзсэн 900 орчим үзэгчийг шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаа юм. Энэ дагуу иргэд ухамсартайгаар сайн дураараа шинжилгээнд хамрагдаж буй юм.
У.Тэргэл