Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбоотой дуулиан сүүлийн өдрүүдэд тасраагүй. Бичлэгт гарсан шүүгч нартай түүний нэр холбогдсон бол энэ удаад ҮАБЗ-ийн гурван ажилтан ОХУ-д учир битүүлэг айлчлал хийж, 20 сая ам.доллар ачиж ирсэн талаарх мэдээлэл нийгмийг цочроогоод байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны хэрэгтээ шүүхээс ял сонсоод буй Т.Чимгээтэй энэ сарын 8-ны өдөр уулзах үеэрээ “Сүүлийн үед Б.Баасанцогт гэх хүний талаар их ярих болсон. Энэ хүн хэрэг төлөвлөдөг Х.Идэр, З.Болдбаатар болон нэр бүхий прокуроруудтай ажилладаг байна. Энэ хэрэгт ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй.
Тэр хүн цаашид энэ албан тушаалаа хаших ёс зүй байх уу, үгүй юү гэдгийг ҮАБЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө. УИХ-ын чуулган эхлэх үед энэ асуудлыг гаргаж тавина” хэмээсэн билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үгэндээ хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр хандан ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, шалгуулах саналыг хүргүүллээ. Тэрбээр хэвлэлээр гарч байгаа мэдээ, мэдээлэлтэй холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагаар шалгуулж, арга хэмжээ авахыг хүсч буйгаа мөн дурджээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)