Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 11170 хүнд шинжилгээ хийснээс 109 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдол 3481 боллоо.
Халдварын тархалт эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа дараах зөвлөмжийг хүргэлээ. Тэрбээр “Халдвар тархах эрсдэлгүй нэг ч хороо, байр байхгүй. Улаанбаатар хотыг нэг голомт гэж авч үзэх хэрэгтэй.
Тиймээс зай барих, гараа угах, маскаа зүүх, агаар сэлгэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна.
Мөн халдвартай иргэний хавьтал болсон гэж үзвэл машинд өөрийгөө тусгаарлах шаардлагагүй. Маскаа давхарлаж зүүгээд мэргэжилтнүүд очих хүртэл гэртээ өөрийг тусгаарлах хэрэгтэй” гэлээ.
А.Сүх