Вакцинжуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцууллаа.
Тэрбээр “Нийслэлийн 9 дүүрэгт 35 цэгт дархлаажуулалтын баг ажиллаж байна. Гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 30446 хүнийг вакцинд хамруулаад байна.
Вакцинд хамрагдсан иргэдийн 40-50 хувьд нь тариулсан газар загатнах, халуурах зэрэг хариу урвал илэрч байна. Өнөөдөр улс болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан, худалдааны байгууллагын ажилчдыг вакцинд хамруулна.
Вакцины эхний тунг хийлгэснээр та хамгаалагдаж байна гэсэн үг биш.
Бүрэн тунг авсны дараа 14-21 хоногийн хугацаанд хамгаалах дархлаа тогтоно гэсэн үг. Тиймээс бусад сэргийлэлтийн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.
А.Сүх