Сүүлийн 24 цагт халдварын 109 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 96 нь нийслэлд, хоёр нь Завханд, долоо нь Төв аймагт бүртгэгдсэн талар ХӨСҮТ-ээс мэдээлсэн.
Нийслэлд бүртгэгдсэн 96 тохиолдлын таван хүний халдварын эх уурхайг хайж байна.
Сүүлийн өдрүүдэд Увс, Завхан, Төв аймагт халдвар тархаж, Монгол Улсад бүртгэгдэж буй халдварын тохиолдол буурахгүй байна. Халдвар хаана ч байх эрсдэлтэй тул өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах, дархлаагаа дэмжих, маскаа зүүж, гараа угаах, агаар сэлгэлт тогтмол хийхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
А.Сүх