"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2021-2025 онд хэрэгжүүлэх "А6" бизнес төлөвлөгөөний талаар танилцууллаа.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Өнөөдөр түүхэн өөр тохиож байна. Учир нь 2023-2025 онд хэрэгжүүлэх "А6" бизнес төлөвлөгөөгөө батлуулж чадлаа. Энэ нь өнгөрсөн хугацаанд амжилттай барьж ажилласан "Амжилттай 6" гэсэн үг юм. Таван жилийн хугацаанд 32 их наядын орлоготой ажиллана. Бид таван жилийн дараа 50 их наяд төгрөгийн үндэсний их компани болж өргөжих зорилт тавьсан.
2023 оноос 7 их наядын борлуулалтын орлоготой ажиллана гэж төлөвлөж байна. Ингэснээр цэвэр ашгийн хувьд 2023-2025 онд 1072 хувьцаатай иргэн 669.781 төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцоо гарсан.
Энэ жилүүд бүтээн байгуулалтын жил байна. Мөн энэ сарын 30-нд бонд гаргахаар шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр сая гаруй хувьцаа эзэмшигч хоёр дахь зах зээлийн бонд эзэмших эрхтэй болж байгаа юм" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)