Коронавирусний цар тахалтай холбоотойгоор боловсролын байгууллагуудын байрыг ПСР шинжилгээ авах цэг болгон ашиглаж байгаа.
2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс буюу цар тахал тархал дотоодод тархсанаас хойш нийт 81 цэцэрлэг, сургуулийн байрыг шинжилгээний цэг болгон ашиглажээ.
Харин одоогоор 13 сургуулийн байрыг шинжилгээний цэг болгон ашиглаж байгаа аж.
Танхимын хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулан энэ сарын сүүлийн хагаст дээрх сургуулиудыг бүрэн чөлөөлж, ариутгал халдваргүйтгэлийг хийхээр төлөвлөсөн байна.
Б.Баатар