Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр нийт 21585 хүнд ПСР шинжилгээ хийхэд 80 хүнээс халдвар илэрсэн байна. Эдгээрийн 79 нь Улаанбаатар хотод, нэг тохиолдол нь Төв аймагт бүртгэгджээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 3561, үүнээс дотоодын халдвар 3032 тохиолдол боллоо. Харин 50 хүн эдгэрч эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 2847 болсон байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Харамсалтай мэдээ хэлэхэд 21 хоногийн турш эмчилгээ хийлгэж байсан, 76 настай эмэгтэй нас барсан" болохыг хэллээ.
Өнөөдрийн байдлаар нийт 697 хүн эмчлүүлж байна. Тэднээс 8 хүний биеийн байдал маш хүнд болон хүнд байна.
Р.Алтан