Худалдаа үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хийсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл өглөө.
УОК-ын даргын тушаалаар батлан гарсан түр журмын хүрээнд энэ сарын 7,8-ны өдрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллага хоол үйлдвэрлэлийн байгууллагад халдвар хамгааллын дэглэмийн хяналт, шалгалт хийж ажилласан. Нийт 1175 ААН, иргэний үйл ажиллагаанд 668 зөрчил илрүүлсэн. Үүний 51.3 хуийг газар дээр нь арилгаж ажилласан.
ААН-үүдийн 45 нь QR код байршуулаагүй байна. Мөн 118 ААН иргэн, ажилчдынхаа халуныг үзэж бүртгэлжүүлдэггүй тохиолдол илэрсэн. Караоке баарууд тухайн өрөөнд үйлчлүүлж болох тооны 50 хувьд нь үйлчлүүлэгч авч үйлчлэх ёстой ч энэ журмыг сахихгүй байна.
Түнчлэн хяналт, шалгалтын үед тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан караоке бааруудын үйл ажиллагааг зогсоосон.
Мэргэжлийн хяналтын байгууллага удирдамжийн дагуу ААН-үүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Энэ хүрээнд эрсдэлгүй, аюулгүй ажиллахад гол анхаарлаа хандуулж ажиллаж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)