Өнөөдөр шинээр 103 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд нийслэлд бүртгэгдсэн бөгөөд орон нутагт халдвар нэмж илрээгүй гэлээ.
Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа зөвлөмж гаргалаа. Тэрбээр "Нэг дор 10-аас дээш хүн цугларахгүй байх, томоохон хурал хийхгүй байх, ажилчдынхаа тал хувийг цахимаар ажиллах боломжоор хангахыг хүсэж байна.
Учир нь ойрын өдрүүдэд нийслэлд илрэх халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Ажлын байран дээрээ амны хаалттай байж, гараа тогтмол ариутгах, өөрийгөө хамгаалахыг нөхцөл байдал шаардаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)