УДЭТ-ын жүжигчид 54 үүлээ, дээр нь инженер техникийн ажилтнууд гээд нийтдээ 80 орчим хүн коронавирусний халдвар авч, эмчлүүлж байгаа. Мөн “Анна Каренина” жүжгийг гурван өдөр үзсэн 900 орчим үзэгчийг тус театрын байранд ирж шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаа юм.
Тэгвэл УДЭТ-тай нэг байранд уран бүтээлээ хийдэг Үндэсний урлагийн их театрын 30 гаруй уран бүтээлчээс коронавирусний халдвар илэрчээ. Ийнхүү УДЭТ-аас үүдэлтэй халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)