Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 27 дугаар байрны 1 дүгээр орцны 3 давхарт гал гарч 65 настай эрэгтэй угаартаж нас баржээ. Тодруулбал уг дуудлага мэдээлэл Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид 23:31 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу 3 км туулан очиж, утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргасан бөгөөд уг гал түймэрт тус байрыг түрээслэгч иргэн Б /63 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТөвд, иргэн Э /65 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ