Мьянмар улсад 2021 оны хоёрдугаар сарын 1-нд улс төрийн эргэлт гарсан билээ. Энгийн иргэд төрийн эрхийг хүчээр авсанд эсэргүүцлээ илэрхийлж, гудамжинд жагсаад 40 орчим хонож байна. Энэ хугацаанд цэрэг, цагдаагийн алба хаагчдын гарт жирийн иргэд амиа алдсаныг НҮБ-аас буруушаан, "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн.
Мьянмарын Мяинг хотод болсон өчигдрийн жагсаалд гэхэд л цагдаа нар иргэд рүү анх удаа гал нээсэн байна. Энэ талаар жагсаалд оролцогчид "Бид тайван жагсаал хийж байсан. Тэднийг гал нээсэнд итгэж чадахгүй байна" хэмээжээ.
Хамгийн ноцтой нь, Мьянмарын төрийн эрхийг авсан цэргийн генералууд Ан Сан Су Чиг 430,000 паунд буюу 600,000 доллар, 11 кг алтыг хууль бусаар олж явсан хэрэгт буруутгасан байна. Харин Ан Сан Су Чигийн намаас үүнийг гүтгэлэг хэмээн няцааж, ямар ч нотлох баримтгүй хэмээсэн аж.