УОК-ын шийдвэрээр энэ сарын 15-наас гамшгийн үеийн улбар шар түвшинд шилжиж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр болох байсан Төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Вакцинжуулалтыг идэвхжүүлж, нөхцөл байдал хэвийн болсон тухайн үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дахин мэдээлэх юм байна.