Өчигдөр оройны хүчтэй шуурганы улмаас ОХУ-ын хилээс нааш 10 км, Увс аймгийн Давст сумын нутаг Хүдэнгийн хөдөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 тулгуур хугарчээ. Уг гэмтлээс шалтгаалан Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим х үчний хэрэглээг хязгаарлаад байна.
Одоогоор хэрэглэгчдийг Дөргөний УЦС болон дизель эх үүсвэрээр эрчим хүчээр тодорхой хязгаарлалтайгаар хангаж байгаа аж. Унасан тулгуурыг босгохоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 34 инженер, техникийн ажилтан, “Увс ЦТСүлжээ” ХХК-иас 23 ажилтан нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Шуурч байгаль хүндрүүлэхгүй бол өнөөдөртөө багтааж цахилгаан эрчим хүч өгөх зорилго тавин ажиллаж байна.
Б.Жаргал