Дундговь аймагт өчигдөр хүчтэй шуурганы улмаас малд яваад сураггүй болсон болон бусад шалтгаантай 341 хүн алга болсон дуудлага тус аймгийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгджээ.
Дундговь аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж 23.00 цагийн байдлаар 99 хүнийг олсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан эрлийн баг ажиллаж байна.