Дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд нийслэлд 28249 хүнийг вакцинжуулж, нийт 118294 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Эдгээр хүмүүс нь коронавирусний эхний тунг авсан гэсэн үг. Коронавирусний вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байгаа хариу урвалыг байнга бүртгэж, хянаж байгаа. Нийт вакцин хийлгэсэн хүний 44,8 хувьд халуурах шинж тэмдэг илэрч байна. Хэрэв шинж тэмдэг удаан хугацаанд илэрвэл тухайн эрүүл мэндийн байгууллагадаа хандах хэрэгтэй. Гэхдээ шинж тэмдэг 2-3 хоног л үргэлжилнэ. Энэ долоо хоногт 60-64 насны иргэдийг вакцинд хамруулна" гэдгийг онцоллоо.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)