Тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас баржээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан харамсалтай явдал гарлаа. Тухайн иргэн нь Төв аймагт оршин суудаг батлагдсан тохиолдолын ойрын хувьтал байсан юм. Гуравдугаар сарын 11-ний өдөр тусгаарлах байранд ирж, 12-ны өдөр шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан байсан.
Тусгаарлар байранд ирэх үед Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үзлэгээр хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалтай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй хүн байсан. Энэ хүн нь ганцаараа амьдардаг байсан учраас тусгаарлах байранд авсан. Энэ хугацаанд өдөрт 3-4 удаа эмчийн үзлэг хийж байсан ч өчигдөр гэнэт нас барсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал задлан шинжилгээ хийж, нас баралтын шалтгааныг тогтоох болно. Урьдчилсан байдлаар суурь өвчний улмаас зүрх нь зогссон гэж үзэж байгаа" гэлээ.
Б.Баатар