Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй шинжилгээ, дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоол ундны асуудлыг хөндөж, цахим орчинд олон нийтэд мэдээлэл хүргэсэн Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтныг ажлаас нь халсан гэх мэдээлэл ташаа гэдгийг НЭМГ-аас хэллээ.
Мөн нийслэлийн хэмжээнд өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулж буй шинжилгээ, сүүлийн нэг сард эрчимтэй өрнүүлж буй дархлаажуулалтын ажилд хуваарилсан эмч, ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс сэлгэн ажиллуулах зохицуулалт хийсэн. Энэ дагуу дархлаажуулалтын цэгт ажиллаж байсан тухайн ажилтан болон бусад цэгийн зарим ажилтныг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвийн үндсэн тусламж, үйлчилгээнд нь урьдын адил ажиллуулж байна гэв. Мөн шинжилгээний цэгүүдэд ажиллаж байгаа эмч, ажилтнуудын илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцож, ЭМЯ-наас баталж өгсний дагуу төсөв мөнгийг дүүргүүдэд бүрэн гүйцэд хуваарилан өгчээ.
Сэтгэгдэл (1)