Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:35 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авсан байна. Түймрийг мөн өдрийн 23:20 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн аж. Түймэрт 14 мянган га газар өртжээ.