Баянзүрх дүүргийн шуурхай штабаас тус дүүргийн XXYI хороонд өнөө өглөөний 06 цагаас тав хоногийн хатуу хөл хорио тогтоосон билээ.
Гэвч үүрийн гэгээнээс эхлээд оршин суугчдыг бухимдуулж эхэлжээ. Учир нь, Баянзүрх дүүргийн шуурхай штаб 06 цагт буюу иргэд нойрноосоо сэрээгүй байхад л цагаан хоолойгоор зарлан мэдээлэл хүргэх нэрийдлээр “хашгичиж” эхэлжээ.
Үүнд, оршин суугчид ямар коммунизмын үе биш дээ хэмээн дургүйцэн, бүх хүнийг ялангуяа өндөр настан, нялх хүүхдүүдийг сэрээчихлээ хэмээн бухимдалтай байна.
Цахимжсан энэ цагт утас, интернэтгүй айл өрх үгүй. Үүнийг ашиглан анхааруулга, сэрэмжлүүлгээ өгч болох атал хорооллоор нэг цагаан хоолойгоор орилох нь зохимжгүй, хоцрогдсон арга гэдгийг ч иргэд хэлж байна. Ямартай ч, дээрх хорооныхон тав хоногийн хатуу хөл хорионд орлоо. Үр дүн нь гарна гэж найдъя.
У. Тэргэл
Сэтгэгдэл (2)