Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд бүртгэгдсэн COVID-19-ийн сэжигтэй нэг тохиолдлын ойрын хавьтал зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Уг шинжилгээ Хөвсгөл аймагт анх удаа хийж буй тул хариуг баталгаажуулахаар Орхон аймгийн Бүсийн оношилгооны төвд өчигдөр хүргүүлсэн байна. Эцсийн хариу нь өнөөдөр гарах аж.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар